Нийслэл хотын таван замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулж байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл хийлээ. Дараах таван замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулах аж.
Үүнд,
-Чингэлтэй дүүргийн I хороо буюу “Тэди” худалдааны төвийн зүүн талын замыг хойноосоо урагш нэг чиглэлд, баруун зам буюу “Найман шарга” валютын захын орчмын замыг урдаасаа хойшоо нэг чиглэлд,
-“Мөнгөн завьяа” худалдааны төвийн зүүн талаар тэр чигээрээ 33-р цэцэрлэг, 23-р сургууль орчмын замын хөдөлгөөн урдаасаа хойш нэг чиглэлд,
-Чингэлтэй дүүргийн II хороо буюу “Голомт” банк, “Компьютер ланд” төв орчмын баруун замыг хойноосоо урагш нэг чиглэлд, зүүн замыг урдаасаа хойшоо нэг чиглэлд,
-Баянзүрх дүүргийн VI хороо буюу “Баянзүрх” захын баруун зам хойноосоо урагш чиглэлд, урд гудамж нь баруунаас зүүн чиглэлд
-Баянзүрх дүүргийн IV хороо буюу “Американ дэнж”-ийн урд замыг зүүнээс баруун чиглэлд буюу “Гялс” төв хүртэлх орон сууцны хорооллын дундах замуудыг нэг чигийн хөдөлгөөнд оруулан зохицуулж эхэллээ.