Тээврийн цагдаагийн алба, Албан журмын даатгагчдын холбоотой хамтран 2019.08.01-ний өдрөөс даатгалын тохиолдол буюу хүн гэмтээгүй зам тээврийн ослын дуудлагыг аль даатгалын компанид бүртгүүлснээс үл хамааран нэгдсэн тусгай утас 1800-1177, "Албан журмын даатгал" аппликейшн ашиглан ослын дуудлага, мэдээллийг өгөх боломжтой боллоо.