БАЯНХОНГОР БАЙДРАГИЙН ГҮҮР ЧИГЛЭЛИЙН 129,4 КМ АВТОЗАМЫН ДУТУУ ОРХИГДСОН 26 КМ-ИЙН ХАТУУ ХУЧИЛТЫГ ӨНӨӨДӨР ХУЧИЖ ДУУСГАВ
БНХАУ болон Монгол Улсын Засгийн газрын хамтын гэрээний дагуу хийгдэж эхэлсэн Баянхонгор Байдрагийн гүүр чиглэлийн авто замын ажил 2017 онд 18 сарын хугацаанд хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэйгөөр анх эхэлж байсан бол өнөөдрийн байдлаар нийт 129.4 км замын хатуу хучилтыг хийж гүйцэтгэж дууслаа.
Цаашид замын хөвөө болон тэмдэг тэмдэглэгээ бусад жижиг ажлыг хийж гүйцэтгэж баяр наадмаас өмнө орон нутагт хүлээлгэж өгөх юм байна.
Мөн Түйн голын гүүрнээс төв клонк хүртэлх шинээр тавигдсан авто замыг 3 хэсэгчлэн хааж хоёрдох хучилтийг энэ сарын 18-наас 21-ний хооронд хийж гүйцэтгэх аж.
Тэмдэг тэмдэглэгээ бүрэн хийгдэж дуусаагүй байгаа тул жолооч та бүхнийг анхаарал болгоомжтой зорчихыг Замын цагдаагийн тасгаас анхааруулж байна.