Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэллээ

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг энэ оны зургаадугаар сарын 6-ны өдөр ажлын хэсгээс УИХ-ын даргад өргөн барьсан билээ. Үүнтэй холбоотойгоор өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг УИХ-ын хэлэлцэхийг дэмжсэн юм.

Монгол Улсын Үндсэн хууль 1992 онд батлагдснаас хойш 2000 онд нэмэлт  өөрчлөлт оруулсан билээ.