УБТЗ: “Өлгий хотыг ОХУ-тай төмөр замаар холбоно” гэдэг ташаа мэдээлэл

Зургаадугаар сарын 5-ны өдөр зохион байгуулагдсан “Транзит Монгол-2019” олон улсын форумын үеэр “Өлгий хотыг ОХУ-тай төмөр замаар холбоно” гэж УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг ярьсан мэтээр манай төвийн зарим нэг сонин, сайт мэдээлсэн нь үндэслэлгүй ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна. 

Уг форумын үеэр УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа нь Баян-Өлгий аймгийг ОХУ-тай төмөр замаар холбох асуудлыг огт хөндөж яриагүй бөгөөд энэ нь уг форумыг сурвалжилсан сэтгүүлчийн буруу ташаа ойлголтоос үүдэлтэй гэж үзэж байна.

 

“Улаанбаатар төмөр зам” ХНН