ЗГ:Түрээсийн орон сууцыг 5 жилийн хугацаанд түрээслээд цаашдаа өмчилж болно

Түрээсийн орон сууцны талаар авах арга хэмжээний тухай Засгийн газраас гарсан шийдвэрийг Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцууллаа. 

Тэрбээр "Засгийн газрын үед эхэлж хөрөнгийн дутагдалтай байдлаас болоод зогссон 1542 айлын орон сууц, үүнээс Улаанбаатарт 972 Хөвсгөл,Орхон, Хөвсгөл, Говь-Алтай аймгуудад 570 айлын орон сууц тус тус байна. Үүнийг өнгөрсөн оны Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкны зээлээр дуусгах санал гарсны дагуу энэ дөрвөн төсөл хэрэгжиж дуусч, ашиглалтад орж байна

“Буянт-Ухаа 2” хороололд 972 айлын орон сууцыг түрээсийн орон сууцаар олгох шийдвэр гаргасан. Үүнийг бид  Улаанбаатар хотын захиргаанд шилжүүлнэ. Хотын захиргаа иргэдэд ямар журмаар, яаж түрээслэхээ шийднэ. 

Нийтдээ таван жилийн хугацаанд түрээслээд цаашдаа өмчилж болно гэж Засгийн газраас үзсэн" гэсэн юм.