Он гарсаар улсын хэмжээнд эхний таван сарын байдлаар нийт 2,608 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгджээ. Үүний улмаас 66 хүн амь насаа алдаж, 34 хүн гэмтэж бэртэн, 24,617 толгой мал, амьтан хорогдож, 5.5 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан байна.
Дээрх аюулт үзэгдэл, ослоос Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 684 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 30.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 990.7сая төгрөгийг зарцуулжээ.
Гамшиг, аюулт үзэгдэл ослын улмаас нийт 66 хүн нас барсны 27 буюу 41 хувь нь гал түймэрт өртсөн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан эд хөрөнгө 6.7 тэрбум төгрөгөөр өсчээ. Нийт тохиолдсон аюулт үзэгдэл, ослын 89 хувь буюу 2337 нь гал түймэр, таван хувь буюу 71 нь хүний буруутай үйл ажиллагаанаас, гурван хувь буюу 79 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, хоёр хувь буюу 47 нь ус, цаг уурын гаралтай, нэг хувь буюу 20 нь геологийн гаралтай холбоотой осол тус тус эзэлжээ.
Эх сурвалж: ОБЕГ