ХХААХҮЯ-аас Баяжуулсан хүнс болохыг илэрхийлсэн тэмдэг, логоны уралдаан зарлалаа

Хүнс баяжуулах нь хүн амыг аминдэм, эрдсийн дутлаас сэргийлэх, хянахад чиглэсэн аюулгүй, өртөг бага, үр дүн сайтай нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ болох нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тул Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас хүн амын дийлэнх хувь нь өдөр тутам хэрэглэж, хоногийн хэрэгцээт илчлэгийнхээ ихэнх хэсгийг хангадаг өргөн хэрэглээний хүнсийг баяжуулан хэрэглэхийг зөвлөсөн байдаг.

Монгол Улсын Их Хурлаас “Баяжуулсан хүнсний тухай хууль”-ийг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр баталсан.

Засгийн газраас 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 336 тоот тогтоолоор “Албан журмаар баяжуулах хүнсний жагсаалт”-ыг баталсан. Энэхүү жагсаалтад “Буудайн гурил. Техникийн ерөнхий шаардлага MNS 0244: 2009” стандартад заасан буудайн гурилын БГ-075, БГ-085 БГ-055 ангиллын буудайн гурил болон талхны зориулалтын БГТ-075 гурил болон давсыг баяжуулахаар шийдвэрлэсэн юм. Энэ хүрээнд баяжуулсан хүнс болохыг илэрхийлсэн тэмдэг, логоны уралдаан зарлаад байна. Уралдааны удирдамжийг ЭНД дарж уншина уу. 

Эх сурвалж: ХХААХҮЯ