Зургаадугаар сарын 7-нд хилийн боомтууд амарна

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу 2019 оны зургаадугаар сарын 7 -ны өдөр буюу БНХАУ-ын Луут завины өдөр тохиож байгаа тул Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ажиллахгүй. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам