Ахмад настны тухай хуулийн 12.2-т "65 ба түүнээс дээш настай ахмад настанд насыг регистрийн дугаарын он, сар, өдрөөр тооцон жилд 2 удаа насны хишиг олгоно" гэж заасан. 2019 оны эхний насны хишгийн мөнгийг Цагаан сарын үеэр олгосон. 2 дахь удаагийн олголтод 7 дугаар сарын 15-ны өдрөөр тооцон насны болзол хангасан шинээр 65 нас хүрч байгаа /1954.02.06-1954.07.15 хооронд төрсөн/ ахмадууд хамрагдах тул "Насны хишиг"-ийн өргөдлөө гаргана уу.
Өмнө нь өргөдөл гаргасан ахмадуудад хамаарахгүй болно.