Хугацаа дууссан цайны хаяг шошгыг засварлан худалдаалж байжээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Баянгол дүүрэг, 5-р хороо, Гурвалжингийн гүүрний зүүн урд байрлах “АКУМА” төвд хяналт шалгалт хийхэд тус төвд байрлах “Нууц товчоо” ХХК нь Их Британи улсад үйлдвэрлэсэн PG TIPS нэрийн хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн цайг хадгалсан, худалдсан мөн хаяг шошгыг засварласан зэрэг зөрчлүүд илэрлээ. Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчилд холбогдуулан Зөрчлийн тухай хуулиар зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэж байна. 

Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.