Нийслэл хотод хараа хяналтгүй 200 орчим хүүхэд байна. Тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд төрөөс хэрхэн анхаарч байгааг тодрууллаа. Цагдаагийн ерөнхий газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн хүүхдийн тасгаас өгсөн мэдээллээр нийслэл хотод хараа хяналтгүй хүүхдийн тоо энэ хаврын судалгаагаар 192 болсон байна. Тэд гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргийн золиос болох магадлал өндөр байдаг учраас байнгын тандалт судалгаа хийдэг. Улирлаасаа хамаарч тоо нь өөрчлөгдөж байдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.
Харин хэн ч харж хандахгүй, очих орон гэргүй болсон 70 гаруй хүүхэд бий гэж Хүүхдийн эрхийн үндэсний төв төрийн бус байгууллагын тэргүүн Цэвээн "30 гаруй хүүхэд ирсэн одоо гудамжинд 23 хүүхэд байж байна. За B1 төслийн зорилгын хүрээнд агентлагт өгсөн мөн яаманд өгсөн байгаа. Тэгэхээр яг гудамжиндаа амьдарч байгаа 70 гаруй хүүхэд байгаа" гэж тэрээр ярьлаа.
Хараа хяналтгүй гудамжинд хоног төөрүүлж байгаа хүүхдийн асуудлыг шийдвэрлэнэ гэж Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ чиглэлээр ямар ажил хийгдэж байгааг Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын дарга Алтансүхээс тодруулахад "Нарт хангай" төвөөр 51 хүүхэд дамжсан байдаг. Эдгээр хүүхдүүдээс одоогийн байдлаар яг гадуур урт ба богино хугацаагаар явж байгаа 15 хүүхэд байгаа. 18 хүүхэд асрамж халамжийн төвд шилжсэн. 8 хүүхэд бол гэр бүлдээ тогтвортой ажиллаж байгаа. Нийслэлийн гэр бүл залуучуудын газраас он гарснаар 2 удаа хүүхэд бүр дээр ажилласан байгаа. Гудамжинд явж байгаа хүүхдүүдийн тоо бол харилцан адилгүй хөдлөөд байгаа, цагдаагийн илэрүүлэлтээр улирлын чанартай болчихож байгаа, дээр нь зарим үедээ гэртээ байж байгаад богино хугацаанд гараад тэнээд явчихдаг хүүхдүүд байгаа хүүхдүүдийн онцлог бол янз бүр байгаа, илэрүүлэлтийн тоо ч гэсэн харилцан адилгүй байдаг. Цагдаатай тогтмол илэрүүлэлт хийгээд явж байгаа тоо бол харилцан адилгүй байнаа. Энэ нь бол дээд талын тоо нь 74 хүүхэд байнаа гэсэн тоо явж байгаа" гэж хариуллаа.
Засгийн газрын шийдвэрээр хүүхэд хөгжил хамгаалалын "Нарт хангай" төвийг нээн ажиллуулсан тухайн төвд нийт 50 гаруй хүүхэд ирсэн ч оргон зугтаах байдлаар 15 хүүхэд буцаад эрсдэлт нөхцөлдөө очсон. 18 хүүхдийг асрамжийн газарт шилжүүлж, 8 хүүхэд асран хамгаалагчид болох ар гэртээ очсон гэдгийг холбогдох албанаас мэдээлж байна.