2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар Хангай нурууны арын Идэр, Чулуут, өврийн Буянт, Завхан, Алтай нуруунаас эхтэй Ховд, Булган, Төгрөг зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдэж олон жилийн дундаж түвшинг 10-35 см, Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн болон Сэлэнгэ мөрөн Тосонцэнгэл сум орчимд усны түвшин өмнөх өдрөөс 50-90 см нэмэгдэж, үерийн түвшинг 10-40 см даван тус тус хүчтэй үерлэж байна. 5 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ мөрөн Хутаг сум орчимд усны түвшин өмнөх өдрөөсөө 60 см нэмэгдэж олон жилийн дундаж түвшинг 30 см давна.
Иймд дээр дурьдсан голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар яваа хүмүүсийг үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Гадаргын усны судалгааны хэлтэс