Монголын алт компанитай  хамтран ажиллах гэрээ байгуулав

Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилтын хүрээнд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Гурвантэс сумын ЗДТГ, Монголын алт ХХК хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гэрээний хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх, аймаг орон нутгийн хөгжил бүтээн байгуулалтад тодорхой хувь нэмэр оруулахуйц ажлуудыг хийж хэрэгжүүлнэ.

Тухайлбал Өмнөговь аймгийн баруун сумд төдийгүй улсын хэмжээнд ачаа эргэлтийг нэмэгдүүлэх, ашигт малтмалын экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хөрш зэргэлдээ уурхайнуудтай хамтран 47,5 км төмөр замыг барьж байгуулна. 65 МВ-ын хүчин чадал бүхий цахилгаан станцыг байгуулж баруун бүсийн сумдыг эрчим хүчээр найдвартай хангах боломжийг бүрдүүлнэ. Гурвантэс-Овоот чиглэлийн автозамыг барина.

Баруун бүсийн сумдад уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниудтай хамтран Баяндалай-Ноён чиглэлийн 139 км сайжруулсан шороон замын арчлалтыг хийнэ. Мөн бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх ажлуудыг гурван тал хамтарч хэрэгжүүлнэ.

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар