Дагавар хүүхдээ зодож, гэмтээсэн Б.Тодзаяад холбогдох шүүх хурал энэ сарын 29-нд болно

Баянгол дүүргийн VII хороонд өнгөрсөн гуравдугаар сарын 10-13-ны хооронд хойд эцэг нь болох Б.Тодзаяа гэх залуу зургаа, дөрвөн настай хоёр дагавар хүүдээ хоол, цай өгөлгүй харанхуй өрөөнд гарыг нь өргүүлж олон цагаар зогсоож, хамар, хацар, нуруу, гуя орчмоос чимхэж, балны үзүүрээр толгой, цээжний хэсэгт нь хатган тамлаж байсан аймшигт хэрэг гарсан билээ.

Тэгвэл хойд эцэгтээ зодуулж, олон удаа хагалгаанд орсон хүүгийн шүүх хурал энэ сарын 29-нд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Баянгол дүүргийн прокурорын газраас хөвгүүдийн хойд эцэг Б.Тодзаяад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүх бүрэлдэхүүнд хүргүүлсэн аж.