Энэ долоо хоногт ихэнх нутгаар дулаарна

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны тавдугаар сарын 20-ноос тавдугаар сарын 27-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна. 

-  Хугацааны эхээр ихэнх нутгаар дулаарна -

Баруун аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд зарим газраар, 24-нд ихэнх нутгаар, 27-нд зарим газраар бороо, нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи 22-23-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр, бусад хугацаанд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Агаарын температур хугацааны эхэн болон сүүлээр дулаарч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. Хугацааны дунд үеэс ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурга. Салхи 24-25-нд ихэнх нутгаар, бусад хугацаанд зарим газраар тур зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур дулаарч шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 29-34 хэм дулаан. 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд ихэнх нутгаар сэрүүхэн байна.

Говийн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи 23-24-нд ихэнх нутгаар, бусад хугацаанд Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур дулаарч шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 30-35 хэм дулаан байна. 25-нд ихэнх нутгаар сэрүүхэн байна. 

Төвийн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 23-нд нутгийн баруун хэсгээр, 24-нд зарим газраар, 25-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурга. Салхи 22, 25-нд зарим газраар, 23-24-ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Агаарын температур хугацааны эхэн болон сүүлээр дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 17-22 хэм, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна. Хугацааны дунд үеэс ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна.

 

 Цаг Уур Орчны Шинжилгээний Газар