Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны тавдугаар сарын 13-наас тавдугаар сарын 20-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна.
- 14-18-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, салхи шуурга ихтэй байна -
Баруун аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн хойд хэсгээр, 16, 17-нд зарим газраар хур тунадас орно. Салхи 14, 19-нд зарим газраар, 15-нд ихэнх нутгаар, 16-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Агаарын температур сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм дулаан байна. 18-наас дулаарна.
Төвийн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 14, 16-нд нутгийн хойд хэсгээр, 15, 18-нд зарим газраар, 17-нд ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи 14, 17-нд ихэнх нутгаар, 15, 16-нд зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Бусад хугацаанд 6-11 м/с. Агаарын температур 15-наас сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна. 19-нөөс дулаарна.
Зүүн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 15-нд ихэнх нутгаар, 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд зарим газраар, 19-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 14-нд зарим газраар, 15, 16-нд ихэнх нутгаар, 17-нд нутгийн өмнөд хэсгээр тур зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Бусад хугацаанд 6-11 м/с. Агаарын температур 15-наас сэрүүсч Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөндөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 15, 17-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи 14, 15-нд зарим газраар, 16, 17-нд ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан байна. 15, 18-нд бага зэрэг сэрүүснэ.
Эх сурвалж: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар