Өмнөговь аймагт 1200 гаруй сарлаг сүрэг нутаглан идээшиж байна. Сарлаг сүргийг өсгөн үржүүлэх, маллах арга ухааныг түгээн дэлгэрүүлэх, үр шимийг нь нэмэгдүүлэх, уналга ачилгад эдлэх зорилгоор "САЙХАНЫ САРЛАГ-2019" арга хэмжээг 8 дахь жилдээ Говь гурван сайхан уулын "Ёлын ам"-д хийх ажлын хэсэг ээлжит хурлаа хийлээ.

Хөдөө аж ахуй үйлдвэржилтийн жил болгон зарласантай холбогдуулан энэ жилийн сарлагийн баярыг онцлог үр дүнтэй, өргөн цар хүрээг хамруулан зохион байгуулна.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн хэвлэл мэдээллийн алба