Өмнөговь аймгийн Даланзадгад сумын цэвэрлэх байгууламж 1971 онд 1-р сургуулийн бохир усыг цэвэрлэх зориулалттайгаар зураг төсөл хийгдэж, хоногт 168 м3 бохир усыг 83 хувьтай цэвэрлэх хүчин чадалтайгаар баригдсан. Гэтэл одоо 1100 м3 усыг цэвэрлэх шаардлага гарч ачааллаа дийлэхгүйн уршигаар бохир ус хөрсөнд шингэж, хөрсийг шууд бохирдуулж байна.
МХГ-аас цэвэрлэх байгууламжийг яаралтай нүүлгэн шилжүүлэх эсвэл шинээр барих дүгнэлтийг гаргасанд үндэслэж хажууд нь 1,8 га талбайд шинэ цэвэрлэх байгууламжийг барих ажлын зураг төсвийг боловсруулаад байна.
Шинээр барьж байгаа цэвэрлэх байгууламж нь хоногт 3000 м3 усыг хүлээн авах хүчин чадалтай, 98 хувийн буюу биологийн бүрэн цэвэрлэгээтэй цэвэрлэх байгууламж юм. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн 9,5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьж байна. Цэвэрлэх байгууламж 8 дугаар сард ашиглалтад орно. Бохир усыг зайлуулах стандартыг хангах, байгаль орчны бохирдлыг бууруулах боломж бүрдэнэ гэж Өмнөговь аймгаас мэдээллээ.