Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 22сум, нийслэлийн 4 дүүргээс галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 75 тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 36 хувиар нэмэгдсэн байна. Эпидемиологийн 16 дугаар долоо хоногтой харьцуулахад 1 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байна.
Галзуу өвчний сэжигтэй зэрлэг, мал амьтанд уруулж, ноцуулан, шүлсдүүлсэн хүмүүсийн тохиолдлыг эх уурхайгаар нь авч үзвэл: эзэнтэй нохойд (38.7хувь),чононд(22.7хувь) үнэгэнд(10.7хувь),эзэнгүй нохойд (10.7хувь), үхэрт(5.3хувь), мануулд (4.0хувь),тэмээнд (1.3хувь) нь уруулж, ноцуулж вакцин, ийлдэс эмчилгээнд хамрагдсан.