Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод

Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод баригдах усан спортын цогцолборын барилгын ажил өчигдөр албан ёсоор эхэллээ. Боулинг, фитнесс болон орчин үеийн олон шинэлэг үйлчилгээнүүдийг багтаасан, 25 метрийн урттай, сэлэлтийн таван зам бүхий тус цогцолбор ашиглалтад орсноор иргэд чөлөөт цагаа үр өгөөжтэй өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие бялдраа хөгжүүлэх, энэ чиглэлийн спортын төрлүүдээр хичээллэх боломж бүрдэх юм.

Тус цогцолбор нь улсын төсвийн 3.0 тэрбум, орон нутгийн төсвийн 1.0 тэрбум нийт 4.0 тэрбум төгрөгийн төсвөөр бий болно. Цогцолбор Спортын ордны урд, Наадмын талбайн зүүн талд баригдаж байна. Тендер шалгаруулалтад "ӨВ-МТХ" ХХК шалгарч, барилгын ажлыг гүйцэтгэж байна.