Манай улс татвар төлөх үзүүлэлтээрээ дэлхийн 160 улсаас 61-р байранд орсон байна. Энэ нь өнгөрсөн мөн үеийнхээс өссөн үзүүлэлтэнд оржээ. Татварын албанаас татварын нэгдсэн удирдлагын системийг хөгжүүлж татвар төлөгчидөд үзүүлэх үйлчилгээг цахимжуулах хялбарчилсан аргыг үе шаттайгаар хийсэн нь татвар төлөх үзүүлэлтэнд өсөх нөлөө үзүүлсэн байна.
Манай улс гурван гол төрлийн албан татварын тайлан бэлтгэх, тайлагнах, төлөхөд их хугацаа шаарддаг гэсэн үнэлгээг бууруулж чадвал бизнес эрхлэх орчин сайжирч эзлэх байр урагшлах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тиймээс татварын байгууллагууд аж ахуйн нэгж байгууллагуудын албан татварыг гурван тусдаа гүйлгээгээр хийдэг байсныг болиулж цахимаар нэг удаагийн гүйлгээгээр төлбөр төлөх тогтолцоог нэвтрүүллээ.
Б.Заяабал /Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч/
-Татварын удирдлагын нэгдсэн системийн хүрээнд иргэн аж ахуйн төлбөр хураамж татвараар бүгдийг нь төлөхөд тухайн холбогдох байгууллага шүүхийн тэмдэгтийн хураамж эсвэл иргэний үнэмлэхний төлбөр ч гэдэг юм уу энэ бүгдийгээ төлөх гэж тухайн байгууллага руу эсвэл тухайн банк руу очих ямар ч шаардлага үгүй болж байгаа юм. Гэрээсээ компьютерийн араас мөн сая танилцуулсан И-баримт 2,0 хувилбарыг аппликешний хөгжүүлэлтийн хүрээнд гар утаснаасаа ч төлөх ийм боломжийг бид олгож өгсөн байгаа. Энэ нь иргэдэд их хөнгөлөлт болж очих байх гэж бодож байна.
Татварын тогтолцоог цахимжуулж байгаа ажлын нэг нь И-баримт 2,0 гэсэн систем юм. И-баримт 2,0 шинчлэгдсэнээр иргэдээс ирдэг олон санал гомдолыг шийдвэрлэжээ. Тухайлбал хамгийн их гомдол дагуулдаг төлбөрийн баримт аж ахуйн нэгж илгээгээгүй, үнийн дүн зөрүүтэй зэргийг сайжруулснаар алдааг 7 дахин багасгаж чадсан байна. Мөн онлайн туслахтай болсон ингэснээр иргэд санал гомдлоо гар утаснаасаа өгөх боломжтой болжээ.
Т.Батбилэг /Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, улсын үйлдвэрийн газрын захирал/
- И-баримтын систем жил ирэх тусам 40% аар хэрэглэх тоо нь өсч мөн иргэдийн бүртгэлийн хувь нь ч гэсэн 40% аар өсч байгаа үзүүлэлттэй явж байна. Системийн сайжруулалтаар бол үндсэндээ 2014 онд анх систем хийж байснаас одоо бол цогцоор нь шинэчлэл хийж байна. Дизайны хувьд бол шинэчлэлтээр өөрчлөгдөж байгаа.
И-баримт өмнөх хувилбарт нийт авах буцаан олголтын үнийн дүнг харуулдаг байсан бол одоо шинэ хувилбарт тухайн баримт бүрийн ард хэдэн төгрөг буцаан олгож байгааг харуулдаг болсон зэрэг олон шинэчлэлт нэмэгджээ. Түүнчлэн татварын буцаан олголттой мэдээлэл мессежээр ирдэг байсан бол үйлдэл бүрт мэдээлэл ирдэг системд шилжүүлжээ.