Тарваган тахал өвчний халдварлах зам, урьдчилан сэргийлэх аргууд

Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл ЗӨСҮТ-ийн 70282853, ХӨСҮТ-ийн 100 дугаарын утсанд яаралтай мэдэгдэнэ үү.

  • Тарвага агнахгүй байх
  • Тарваганы гаралтай түүхий эдийг худалдан авахгүй байх
  • Үхсэн болон хөдөлгөөн нь удааширсан тарваганд хүрэхгүй байх
  • Тарваганы түүхий эд, махыг, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх
  • Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахгүй байх
  • Тарваган тахлын дархлаажуулалтад хамрагдах
  • Гэрийн тэжээвэр нохойг байнга уяатай байлгах