Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байсан автомашин хийгээр цэнэглэх станцын үйл ажиллагааг зогсоолоо

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд Дашваанжил ХХК-ийн СХД-ийн 22-р хорооны нутаг дэвсгэр Тахилтын зам дагуу байрлах АХЦС-32, ЧД-ийн 7 хороо, Зурагтын зам дагуу байрлах АХЦС-41-ийн ашиглалтын байдалд шалгалт хийхэд барилга багууламжийг байнгын ашиглалтанд улсын комисст хүлээлгэж өгөөгүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байв.

Иймд Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл ногдуулж, зөрчил арилгах хүртэлх хугацаанд үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоон, албан даалгавар хүргүүлжээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар