Бага насны хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон хэргийг шуурхай илрүүллээ

2019 оны 05-р сарын 02-ны өдрийн 17 цагийн орчим Налайх дүүргийн 3-р хороо Нарангийн гудамжны задгай хашаанд Hyundai.Accent маркын тээврийн хэрэгслийн жолооч Б нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 2 настай хүүхдийг гэртэй нь дайрч амь насыг нь хохироон хэргийн газрыг орхин явсан хэргийг Багахангай дүүргийн замын хяналтын постонд 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан Орон нутаг, хурдны замын хяналтын хэлтсийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Д. Мөнхбат болон Багахангай дүүрэг дэх ЦХ-ийн ЗЦХэсгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б. Ганзориг нар оройн 21.00 цагийн үед илрүүлэн саатуулж, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгч ажилласан байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ:

Машины ард болон доогуур хүүхэд байгаа нь жолоочид харагддаггүй тул ухрах болон хөдөлгөөн эхлэх үед хүүхэд осолд өртөх аюултай байдаг. Машинаа гражаас гаргах, зогсоолд тавих, ойр зуур хөдөлгөөн хийхдээ, машиндаа суухаас өмнө машинаа тойрч үзээд ард болон ойр орчимд хүүхэд, явган зорчигч байгаа эсэхийг тогтмол шалгах хэрэгтэй. Жолооч ухрах хөдөлгөөнийг маш хянуур болгоомжтой хийж, болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүрэгтэй ба тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед хүүхдийг байнга анхаарч байвал зохино.

Эх сурвалж: ТЗЦА