Шүдний эмнэлгүүдэд зөвлөмж, албан шаардлага хүргүүлэв

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд сонгон шалгаруулалтад тэнцэж, ЭМДЕГ-тай гэрээ хийсэн 3 шүдний эмнэлгийг хамтарсан хяналт шалгалтад хамруулжээ. Шүдний эмнэлгүүд шүдний тусламж үйлчилгээнд хэрэглэх нэг удаагийн болон давтан хэрэглэх багажийн тоо, эм, эмнэлгийн хэрэгсэл, түүний нөөц, ариутгал, халдваргүйтгэлийн чанарт хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэмийг онцгой баримтлан, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар гаргахгүй байх, эрсдлээс сэргийлж ажиллах талаар зөвлөмж, албан шаардлага хүргүүлэв.