Түр замын нөлөөлөлд өртсөн айлуудын хашааг татууллаа

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэлийн ажилтай холбоотойгоор түр зам гаргах ажил хийгдэж байна. Засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд нөлөөлөлд өртсөн 6 айлын хашааг татуулж, газрыг чөлөөлөн түр замын зорчих хэсгийг гаргалаа. Түр замаар 3.5 тн-оос бага жинтэй, 8-аас доош хүний суудалтай тээврийн хэрэгсэл зорчих юм.

Түр замын нөлөөлөлд өртөж газраа чөлөөлж өгсөн иргэддээ  талархал илэрхийлье.

Нийслэлийн Газар Зохион Байгуулалтын Алба