БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжих “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төсөл”-ийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/220 дугаар захирамжаар дээрх чиглэлд зарим төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хязгаарлаж, авто зам засварын ажил хийгдэхтэй холбогдуулж тухайн авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд дараах өөрчлөлтүүд орж байна. Үүнд: Налайхын суурьшлын бүсээс Улаанбаатар хот орох иргэд нийтийн тээврийн 2 чиглэлийг сонгон үйлчлүүлэх боломжтой.
Энэ нь: Налайхын авто зам дагуу гаргасан түр замаар “Налайх-Офицеруудын ордон” чиглэлд дунд багтаамжийн 12 автобус 06:20 цагаас 22:30 цаг хүртэл 13-14 минут тутамд;
Налайхаас Төв аймаг дайрах хатуу хучилттай замаар “Налайх-Төв аймаг-120 мянгат” чиглэлд их багтаамжийн 10 автобус 06:20 цагаас 22:00 цаг хүртэл 26 минут тутамд үйлчилнэ. Иймд иргэд та бүхэн дээрх 2 чиглэлийг сонгон үйлчлүүлэх боломжтой юм.
Мөн Хонхорын суурьшлын цэгээс ХО:11 “Хонхор-Офицеруудын ордон” чиглэлд дунд багтаамжийн автобус үйлчилгээ үзүүлнэ.
Богино эргэлтийн дамжин суулт хийх чиглэлүүд:
ХО:3 “Городок - Дүнжингарав худалдааны төв” чиглэлийн үйлчилгээг Налайхын “10 шар байр” хүртэл богино эргэлтээр зохион байгуулах тул зорчигч та бүхэн Улаанбаатар хот орохдоо Налайхаас дамжин суулт хийж дээрх 2 чиглэлээс сонгон үйлчлүүлэх боломжтой.
ХО:4 “Тэрэлж-Офицеруудын ордон” чиглэлийн үйлчилгээг Налайхын “10 шар байр” хүртэл богино эргэлтээр зохион байгуулах тул зорчигч та бүхэн Улаанбаатар хот орохдоо Налайхаас дамжин суулт хийж дээрх 2 чиглэлээр үйлчлүүлэх боломжтой.
Дээрх авто замын засвар, шинэчлэлтийн ажил 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлэх тул зорчигч та бүхэн дараах зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.
Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ гэж Нийтийн Тээврийн Үйлчилгээний газраас мэдээллээ.