Өмнөговьд 850 хүний суудалтай хөгжимт жүжгийн шинэ театр барьж байна

Өмнөговь аймгийн төвд 850 хүний суудалтай орчин үеийн чанар стандарт, шийдэл бүхий Хөгжимт жүжгийн театр байгуулж байна. Өдөр бүр 60 ажилчин тус барилга дээр ажиллаж байгаа бөгөөд гэрээнд тусгагдсаны дагуу 2019 оны арваннэгдүгээр сард театрын шинэ барилгыг дуусгаж ашиглалтад оруулах аж. 

Тус аймаг 2019 оныг салбарын хувьд "Соёлыг дэмжих жил" болгон зарлаж нийт 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөсөн гэж Өмнөговь аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.