“МЭРГЭЖИЛ СОНГОЛТ-АЯЛАЛ” төсөл эхэллээ

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас Монгол улсын хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын  2017 оны 103-р тогтоол “Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр” Нийслэлийн засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн хүүхэд өсвөр үеийнхэнд ажил мэргэжлийн ач холбогдлыг ойлгуулах чиглэлээр сургалт, нөлөөллийн “Мэргэжил сонголт –Аялал”  төслийн үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Энэхүү үйл ажиллагаанд алслагдсан дүүрэг хороодын ерөнхий боловсролын сургуулийн 1000 сурагч хамрагдах бөгөөд 2019 оны 04-р сарын 16- 09 сарын 16 хооронд зохион байгуулагдана: Төслийн хүрээнд сурагчдад мэргэжил сонголт болон амьдрах ухааны мэдлэг чадвар олгох сургалт зохион байгуулна. Сургалтаас авсан мэдлэгийн дагуу томоохон аж ахуй нэгж, үйлдвэр болон онцлогт байгууллагуудаар мэргэжил сурталчлах аялалд оролцох юм. Энэхүү үйл ажиллагааны эхлэл болгож Нийслэлийн 142 дугаар сургуулийн 150 сурагчийг хамрууллаа. Төслийн үйл ажиллагаа хуваарийн дагуу амжилттай үргэлжилж байна гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.