Зарим шатахуун түгээх станцын шатахууны үнэ 40-50 төгрөгөөр нэмэгджээ. Импортлогчид олон улсын зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбон тайлбарлалаа. Бензин шатахууны үнэ болон нөөцөд хяналт тавьж ажилладаг төрийн байгууллагууд ямар тайлбар өгч байгаа талаар бид мэдээллэж байна.
Бидний хамгийн өргөн хэрэглэгддэг АИ92 бензин Петровис, Магнай трейд, Шунхлай, Тэс петролиум зэрэг хамгийн олон салбартай аж ахуйн нэгжүүдэд литр тутамд нь 40-50 төгрөгөөр нэмэгджээ. Тодруулбал өчигдрийн байдлаар Брэнд маркийн газрын тосны үнэ 1 барайл нь 71 доллорын ханштай байна. Энэ нь өнгөрсөн сарын мөн үетэй харьцуулахад 5 доллороор, оны эхэнтэй харьцуулахад 10 гаруй доллороор өссөн дүнтэй байна. Тиймээс шатхуун импортлогч, жижиглэн худалдааныхаа үнэд өөрчлөлт оруулахаар болжээ. Тэд уг саналаа холбогдох байгууллагад хүргүүлсэн эсэхийг бид тодрууллаа.
Ашигт малтмалын газрын тосний газрын дэд дарга Эрдэнэбаяр: - ОХУ-аас жил, сар бүр үнэ дахиж хувиарлагдаад энэ нь манай Монгол улс дахь нийлүүлэлтийн үнэнд өгч байдаг. Энэ нь 3 сард, 4 сард бас нэмэгдэж орж ирсэн байгаа. Үүний дагуу тодорхой хэмжээгээр үнэнд бас өөрчлөлт орсон. Тэгэхээр шатахууны үнэнд бага зэргийн хөдөлгөөн бол орно. Ер нь бол гадаад зах зээл өсөөд явахад зах зээлээ дагаад өсдөг харин гадаад зах зээл буухад бид нар буулгаж ажиллана аа гээд өнгөрдөг жилийн 11 сараас хойш бид АИ92 дээр 250 төгрөгний үнийн буулгалтыг хийж ажиллаж байсан. Одоо энэ тохиолдолд бол бага зэргийн үнийн өөрчлөлт явагдана гэж хариуллаа.
Стратегийн бүтээгдэхүүний үнийг үгсэн хуйвалдаж үнэ нэмэх нь хориотой. Харин энэ удаад бол аж ахуйн нэгжүүд үгсэн хуйвалдаж хууль зөрчөөгүй тул шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн газраас шалгалт хийхгүй гэсэн тайлбарыг өглөө. Энэ талаар,
Өрсөлдөөны бодлого зохицуулалтын мэргэжилтэн Мөнхсолонго: -Үнээ нэмэгдүүлэх талаар мэдэгдэл ирүүлсэн байгаа. Үүнд Петровис, Магнай трейд, Шунхлай, Тэс петролиум зэрэг компаниудаас бичгээр мэдэгдэл ирүүлж газрын тосны бүтээгдэхүүний хангамж үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах хяналт тавих үүрэг бүхий төр хувийн хэвшил иргэний байгууллагуудтай хамтарсан зөвлөлын албан ёсны шийдвэр гарах хүртэл хэрэглэгчдийн эрх ашгийг хөндөх хэвийн үйл ажиллагаа явуулах талаар мэдэгдсэн байгаа. Үгсэн хуйвалдаж үнээ нэмэх талаар манайхаас шалгана. Одоогоор бол гадаадад үнэ өссөн байгаа болохоор яг тэгж үзэж болохгүй.
Олон улсын зах зээл дээр газрын тосны үнэ өсөж байгаа учраас дотоодын жижиглэн худалдааны үнэд өөрчлөлт орж байна. Ашигт малтмал газрын тосны газар, шудрага өрсөлдөөний бодлого зохицуулалтын газраас үнэд нөлөөлөх боломжгүй харин Засгийн Газар, УИХ -аас татварын бодлогоор үнэ тогтоох тогтворжуулах боломжтой юм.