Төрийн алба хаагч казино тоглохыг хориглов

Засгийн Газрын өчигдөр болсон ээлжит хуралдаанаар 23 асуудал хэлэлцсэнээс нэгэн чухал шийдвэр гаргалаа. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн алба хаагч мөрийтэй тоглохыг хориглох шийдвэр гаргав.

Хэрэв төрийн алба хаагч казино тоглосон тохиолдолд хариуцлага тооцохоор шийдвэрлэж, холбогдох сайд нарт үүрэг болголоо.