ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид шүүгч нас барсантай холбоотойгоор Монголын хууль, шүүх байгууллагууд нэлээд "дэнсэлсэн". Тухайлбал, уг хэрэг явдлын дараа ШШГЕГ-ын даргаар ажиллаж байсан Ц.Амгаланбаатар нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байдаг.
Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ШШГЕГ-ын даргаар Д.Дамдинцэрэнг томилжээ. Д.Дамдинцэрэн нь эрхзүйч мэргэжилтэй, хуульзүйн ухааны доктор аж.
1988-1992 оноос Нийслэлийн Багануур дүүргийн 427 дугаар ангид төлөөлөгч, Ганц худаг, Тахир соёот, Авдрант зэрэг хорих ангиудад төлөөлөгч, дэд дарга, дарга зэрэг албыг хашиж байжээ. Мөн ШШГЕГ-ын Тэргүүн дэд даргаар ажилласан туршлагатай юм байна.