Ц.Элбэгдорж:Үндэсний аюулгүй байдлын зөвлөл үндэсний аюултай зөвлөл болж хувирлаа

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хэвлэлийн хурал хийж байна. 

Тэрбээр "Та бүхний амгаланг айлтгая. 2017 оны долдугаар сарын 10-нд олон сэтгүүлчийн өмнө үг хэлээд явж байсан. Одоо дахиад уулзах боломж гарч ирлээ. Манай Ерөнхийлөгч  бидэнд ээлжит урилгаа явууллаа гэж харж байна. Монголд Ерөнхийлөгч ямар ажил хийж болох вэ, болохгүй вэ гэдгийн тод жишээ нь Х.Баттулга. Энэ урилгыг аваад, үгүй гэж хэлэхээр ирлээ. Ээлжит хичээлээ заах гэж байна. 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл аюултай зөвлөл болж хувирсан.

Өнөөгийн хууль зүйн сайдын үед гаднаас хүн хулгайлж ирж байсан, хуруу гарыг нь хугалж, амь насанд нь хүрч байсан. Үүнийхээ төлөө уучлал гуйх ёстой, алба хаших ёсгүй юм. ҮХЦ-ээс огцорсон хүн бол өнөөгийн хууль зүйн сайд. Өнөөдөр ийм албан тушаал хашаад байх боломжгүй.

Хууль, шүүхдээ шударга ёс тогтоохоор ажиллаж яваа хүмүүсээ Монголын төр хамгаалах ёстой гэж би хэлж байсан. Яг өнөөгийнх шиг үйл явдал болно гэдгийг би сануулж байсан. 

Монгол Улс шүүхгүй байснаас Хууль зүйн сайдгүй байсан нь дээр. Шүүхгүй байснаас Ерөнхийлөгчгүй болсон нь дээр” гэв.

Мэдээлэл үргэлжилж байна...