Нэмэгдсэн өртгийн албан татварын 2018 оны буцаан олголтын мөнгийг 2019 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс иргэдийн дансанд шилжүүлсэн.
2019 оны хоёрдугаар сарын 2-ны байдлаар 723,265 иргэнд 103.6 тэрбум төгрөгийг олгосон тухай мэдээллийг Татварын ерөнхий газраас өгч байсан юм.
Харин одоо арилжааны банкуудаас гурван шалтгаанаар гүйлгээ буцсан 15,627 иргэн байгаааж. Эдгээр иргэдийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний дотор мэдээллээ засаж, баталгаажуулахыг зөвлөлөө.
Гүйлгээ буцсан гурван шалтгаан нь
- Нэр, данс зөрсөн
- Данс хаагдсан
- Буруу данс байжээ.
Мэдээллээ засаж, баталгаажуулаагүй бол буцаан олголт олгогдохгүйг анхааруулав.
Татварын лавлах утас: 1800-1288