Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхий сайд Ли Хан Ёнг-ийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал хийж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 09.00 цагт ноён Ли Хан Ёнг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтаж, хоёр Ерөнхий сайд Чингис хааны хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлсэн юм.
Тэд дурсгалын зураг татуулсны дараа Төрийн ордны ёслол хүндэтгэлийн өргөөнд гарцаарчилсан уулзалт хийсэн бөгөөд үргэлжлүүлэн Монгол, Солонгосын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийлээ.
Хоёр талын хэлэлцээрээс онцлох зарим ажлуудын талаар ОНЦЛОН хүргэж байна.
- Ирэх жил Стратегийн түншлэлийн харилцаагаа нэг шат ахиулахаар тохиролцлоо.
- 10 аймагт 300 сая долларын буцалтгүй тусламжаар дулааны цахилгаан станцийн ажил хийгдэж буйг яаравчлуулахаар болов.
- Мөн 500 сая долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт Солонго 1, 2 хорооллыг барина. Ингэснээр 1,500 айл түрээсийн орон сууцанд орох боломжтой болох юм байна.
- Соёл урлаг, спортын уралдаан тэмцээнүүд ирэх жил буюу дипломат харилцаа тогтоосны 30 жилийг угтаж хийнэ.
- Эмч нарыг түлхүү мэргэшүүлэхээр боллоо.
- Хоёр улсын Засгийн газар хоорондын IV хурлыг энэ оны эхний хагасд хуралдуулахаар тохиролцов
- Стратегийн түншлэлийн хүрээнд Визгүй зорчих асуудлыг судалж, шийдвэртэй ажиллахаа БНСУ-ын Ерөнхий сайд амлав.
Хөтөлбөр ёсоор БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхана.