БНСУ-ын Ерөнхий сайд айлчилж байгаатай холбогдуулан өнөөдөр /2019.03.26/ 15.00 цагийн үед Төв талбайн арын замыг түр хаана гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Тодруулбал, Олимпийн гудамж, Их сургуулийн гудамж, Чингэлтэйн өргөн чөлөө, Дамбадаржаагийн гудамж, Их Монгол улсын гудамж, Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө зэрэг автозамуудад хамгаалалт, зохицуулалтууд хийх ажээ.