Өмнөговь аймгийн хэмжээнд Халх голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр томоохон ажлуудыг төлөвлөжээ.
Өчигдөр Батмөнх даян хааны талбайд түүхт 80 жилийн ойн хүрээнд хийгдэх ажлуудыг албан ёсоор эхлүүлж хүндэтгэлийн жагсаал, Даян хааны хөшөөнд цэцэг өргөх ёслол, дэд хурандаа, хурандаа нарт хүндэтгэх үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа. Сумд агентлаг, нийтийг хамарсан олон бүтээлч ажлуудыг Халх голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойн хүрээнд хийнэ.
Тодруулбал, Халх голын дайны ялалтын түүхт 80 жилийн ойн хүрээнд Монгол цэргийн музейтэй хамтран "Халх гол-80" үзэсгэлэн гаргана. Ахмад, дунд, залуу 3 үеийн уулзалт хийнэ. Дайн байлдаан тулаанд оролцсон дайчдад хүндэтгэл үзүүлж эмчилгээ, сувилалд амраана. "Цэргийн алдар" цэрэг дайчдын концертыг толилуулна. Цэргийн бэлтгэл үүрэгтний сургалтуудыг зохион байгуулна.