Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр болж дараах асуудлыг шийдвэрлэлээ.
”Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг нь баталлаа. Үйлдвэрийн газар нь өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллана. Мөн “Монголросцветмет” компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг нь баталлаа.
Мөн “Монголросцветмет” компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг нь баталсан байна.
Дээрх газруудад бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай эсэхийг судлах Ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахлах аж.