ЭЕШ өгөгчдөөс заавал авах Монгол хэл бичгийн шалгалт энэ бямба гарагт эхэлнэ

Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалт 2019 оны гуравдугаар сарын 23-ны Бямба гарагт 12:00 цагаас улс орон даяар нэгэн зэрэг эхэлнэ. Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх бөгөөд шалгалт өгөх, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон бол шалгалтад оруулахгүй гэж ЭЕШ-ын журамд заажээ.

Монгол хэлбичгийн шалгалт нь монгол хэл болон монгол бичгийн хэрэглээний чадвар сорьсон тест болон задгай хэлбэрийн даалгавраас бүрдэнэ. Шалгалтын үргэлжлэх хугацаа 100 минут.

ШАЛГАЛТАД АВЧ ИРЭХ МАТЕРИАЛ:

2019 онд ЕБС төгсөж буй шалгуулагчид

  • Иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримт
  • Суудлын хуваарь
  • Сургуулийн захирлаар баталгаажуулсан 3*4 хэмжээтэй цээж зурагтай тодорхойлолт

Өмнөх онд төгссөн шалгуулагчид

  • Иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримт
  • Суудлын хуваарь
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

СУУДЛЫН ХУВААРИА ХЭВЛЭЖ АВАХ ЗААВАР:

2019 онд төгсөж байгаа шалгуулагчид https://eyesh.eec.mn/home/mhb хуудаст регистрийн дугаараар нэвтэрч, харин өмнөх оны шалгуулагчид www.eec.mn сайтийн шалгуулагчийн буланд нэвтэрч бүртгэлийн дугаар нууц үгээ ашиглан суудлын хуваариа тус тус хэвлэж авах юм.

 

 

Эх сурвалж: Боловсролын Үнэлгээний Төв