Нөмрөгийн түймрийг унтраахад 193.3 сая төгрөгийн зардал гаргажээ

Шадар сайд Н.Номтойбаяр "Нөмрөг"-ийн асуудалтай холбоотой Онцгой байдлын байгууллагаас гаргасан зардлын талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, Дорнод аймгийн Халхгол гол сумын Цогтсүмбэр 1 дүгээр багийн "Бичигтийн өдөрүүд" буюу дархан цаазат "Нөмрөг"-ийн хөндийд гарсан ой хээрийн түймрийг унтраах үйл ажиллагаанд Онцгой байдлын байгууллагаас Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймаг, нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт 83 алба хаагч 19 тээврийн хэрэгсэлтэй гал унтраах үйл ажиллагааг 8 хоногт зохион байгуулж, шатахууны зардалд 25.6 сая, хоол хүнс 10.7 сая, алба хаагчдын томилолтын зардал 156.9 сая төгрөг нийт 193.3 сая төгрөгийн зардал гаргасан байна.