Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулж буй “Алтан цом”-ын төлөөх өрсөлдөөний хоёр тойргийн барилдааны дүн гарлаа. Барилдааны хамгийн олон даваатай бөхийн амжилтыг улсын гарьд М.Лхагвагэрэл, аймгийн арслан М.Баяржавхлан нар есөн даваагаар тэргүүлж эхэлсэн бол улсын аварга О.Хангай найман даваатай удаалж байна. Тэргүүлэгч бөхүүдийн араас улсын арслан Б.Бат-Өлзий, улсын харцага Э.Мөнхжаргал, улсын начин Н.Амгаланбаатар, аймгийн арслан Г.Мөнхбаяр, Г.Цоггэрэл нар таван даваатай 5-8-р байрт бичигдлээ.
Харин дархан аварга Н.Батсуурь дөрвөн даваатай болсон бол улсын начин Б.Сосорбарам гурван даваагаар эхний 20-д багтсан байна.

