“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК болон “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын “Чайна Энержи Интернэйшнл Девелопмент” ХХК-ийн удирдлагууд хамтын ажиллагааг өргөжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо.

Талууд нүүрсний гүн боловсруулалт болон нүүрс-химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, уул уурхай, инженерчлэлийн чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, мөн орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.