Хөвсгөл нуурын мөс цөмөрч, 3 иргэн нас баржээ

Энэ сарын 9-ний өдөр Хөвсгөл нууранд УАЗ-451 загварын авто машинаар зорчиж байсан гурван иргэн мөс цөмөрсний улмаас нас баржээ. Иргэд Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр гурван цаа буга тээвэрлэж явсан байна. Он гарсаар улсын хэмжээнд гол, нуурын мөс цөмөрч, автомашин унасан, суусан 10 тохиодол бүртгэгдээд байна. 

Эх сурвалж: MNB