Завхан аймгийн Баянтэс сумын Ар хөндий гэх газарт энэ сарын 20-нд баавгай эзэнгүй айлын гэрт дайрч орсон хэрэг гарчээ. Өвөлжөөндөө гэрээ барьж орхисон айл руу халдсан баавгай гэр орны эд зүйлсийг нь сүйтгэсэн ч азаар хүн байгаагүй аж.
Баавгай ичих хугацаа ойртож байгаатай холбогдуулан малчид өвөлжөө бууц, хашаа хороо, өвсний хашаа, гэрээ эргэхдээ холоос дурандаж , унаа, техниктэйгээ чимээ гаргаж анхаарал болгоомжтой очихыг албаныхан онцгойлон анхааруулж байна.