Баригдаж буй орон сууцнуудын бүх мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно

Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. 

Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Энэ хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлж, ирэх долоо хоногоос УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөжээ. Уг хуулийн төслийн агуулга нь орон сууцны худалдаатай холбоотой залилангаас урьдчилан сэргийлэх аж. Баригдаж буй орон сууцнуудын бүх мэдээллийг иргэдэд нээлттэй болгож залилангаас урьдчилан сэргийлэх юм байна.