Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стуббын урилгаар 2026 оны 10 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Энэхүү айлчлал нь Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд 16 жилийн дараа Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй айлчлал юм.
Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, эрчим хүч, соёл, боловсрол, геологи зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар ярилцана.
Хоёр тал Засгийн газар болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны 10 орчим баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Төрийн айлчлалын үеэр Хельсинки хотноо Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолтыг толилуулж, Монгол-Финландын бизнес форумыг зохион байгуулна.
Хоёр улс 1963 оны 07 дугаар сарын 15-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Финланд Улс манай улстай дипломат харилцаа тогтоосон Нордикийн анхны улс юм.