Энэ онд найман төрлийн төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийнэ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хоёрдугаар сарын 19-нөөс энэ сарын 4-ний өдрийн байдлаар нийт 981 албан бичиг, өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэж байгаа аж. Ирсэн өргөдөл, гомдол болон хяналт шалгалтаар 231 зөрчил илэрсэн байна. Тус газраас энэ онд 3513 объектод давхардсан тоогоор 4940 хяналт шалгалт, 2299 объектод 2837 зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөн ажиллаж байгааг хэллээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналт, байгаль орчин, геологи, уул уурхайн хяналт, эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналт, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналт, дэд бүтцийн хяналт, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналт, агаарын чанарын хяналт зэрэг найман төрлийн төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийхээр төлөвлөн, ажиллаж байгаа аж.