Иргэний гаргасан гомдлын дагуу Цамбагарав-2 супермаркетад хяналт шалгалт хийжээ. Шалгалтын явцад хугацаа нь дууссан, хөгцөрсөн 64,500 төгрөгний Матрёшка наполеон болон Мамба чихрийг хураан авчээ. Тухайн хэргийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 100 нэгжээр торгууль ногдуулж ажиллажээ.