Автомашинаа байшингийн булан тохойд тавихгүй байхыг анхааруулж байна

Дулааны цаг ирж байгаа энэ өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газраас  иргэдэд гол гатлахдаа мөс цөмрөхөөс болгоомжлохыг анхааруулсаар байгаа билээ. Тэгвэл үүнээс гадна бас нэгэн сэрэмжлүүлгийг хүргэж байна. Тодруулбал, байшин,  орон сууцны дээврийн цас хайлж,  дээврээс унжсан мөс хайлж байшингийн булан тохойгоор явах хүмүүсийн дээрээс мөс унаж, гэмтээх аюулаас болгоомжлохыг сэрэмжлүүлье

Ялангуяа энэ өдрүүдэд иргэд автомашинаа байшингийн булан тохойд тавихгүй байхыг анхааруулж байна.